Thursday, March 16, 2017

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье



2017.03.16
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье! Иргэдийн анхааралд:
Ø  Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж 2 цаг тутамд агаар оруулах,
Ø  Хүүхэд болон өөрсдөө гараа тогтмол савандан угааж хэвших
Ø  0-5 насны хүүхдэд дулаан, биед нь тохирсон даавуун хувцас өмсгөх
Ø  Сайн унтаж амрах,
Ø  Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвших
Ø  Амин дэм, амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх,
Ø  Биеийн дархлаагаа дэмжих
Ø  Цэгэн массаж хийх,
Ø  Онцын шаардлагагүй бол 0-5 насны хүүхдийг үйлчилгээний газрууд болон олон нийтийн газраар авч явахгүй байх
Ø  Гадуур явахдаа амны хаалт зайлшгүй зүүж хэвших
Ø  Ханиаж найтаах үедээ ам, хамраа сальфетка, нусны алчуур, гараар таглах, цэр нусаа ил задгай хаяхгүй байх,
Ø  Ханиад хүрсэн үед гэрийн дэглэм сахиж, өрхийн эмнэлэгтээ хандан эмчийн заавраар эм уух. “ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ”
Хорт хавдрын 7 алхам
1-р алхам Тамхи бүү хэрэглэ
2-р алхам Эрүүл хоол хүнс хэрэглэ
3-р алхам Идэвхитэй хөдөлгөөнтэй байж хэвийн жингээ хадгал
4-р алхам Өөрийгөө нарнаас хамгаал
5-р алхам Дархлаажуулалтандаа бүрэн хамрагдаарай
6-р алхам Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийгээрэй
7-р алхам Урьдчилан сэргийлэх үзлэг болон төлөвлөгөөт бүх төрлийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай.

Менингококкт халдвараас сэргийлье
Ø  Гэнэт өндөр халуурах /38 хэм ба түүнээс дээш/
Ø  Бөөлжих, зулай чинэрэх, таталт өгөх, унтаа байдалд орох
Ø  Цусархаг, гүвдрүүт, үхжилт тууралт гарах
Ø  Цусархаг тууралт хөх ягаан өнгөтэй янз бүрийн хэлбэр хэмжээтэй, дарахад арилахгүй байх зэрэг шинж тэмдэгийн аль нэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
Бага насны хүүхдэд анхаарал тавих:
Ø  Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх
Ø  Хүүхдийг хөхөөр хооллох
Ø  Хүүхдийн хоолыг ам дамжуулан өгөхгүй байх
Ø  Хүүхдийг дулаан хувцаслах
Ø  Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх
Ø  Хүүхдэд А, Д зэрэг амин дэм уулгах
Ø  Эмчийн зөвлөмжөөр менингококкт халдварын эсрэг вакцин тариулах

Дараах уусмалуудын аль нэгээр хоолойг ээлжлэн зайлах
Ø  Давсны уусмал: 95мл усанд 5 гр давс хийж найруулан зайлах
Ø  Сармисын уусмал: 500 мл халуун усанд 4-5 хумс сармисыг нунтаглан хийж, хандалж зайлах
Ø  Нимбэгийн уусмал: 250 мл буцалсан усанд 1 зүсэм нимбэг хийж хандалж зайлах
Ø  Содыг уусмал: 100 мл бүлээн усанд 2 гр сод хийж найруулан зайлах
Ø  Царвангийн уусмал: 1 литр усанд 50 гр царван хийж буцалгаж хөргөөд зайлах
Агааржуулалт хийх:
Ø  2 цаг тутам цонх салхивчаа нээж агаар оруулах
Ø  Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх
Ø  Хүүхдийг эрүүл агаарт гаргах

No comments:

Post a Comment