Thursday, March 16, 2017

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье



2017.03.16
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье! Иргэдийн анхааралд:
Ø  Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж 2 цаг тутамд агаар оруулах,
Ø  Хүүхэд болон өөрсдөө гараа тогтмол савандан угааж хэвших
Ø  0-5 насны хүүхдэд дулаан, биед нь тохирсон даавуун хувцас өмсгөх
Ø  Сайн унтаж амрах,
Ø  Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвших
Ø  Амин дэм, амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх,
Ø  Биеийн дархлаагаа дэмжих
Ø  Цэгэн массаж хийх,
Ø  Онцын шаардлагагүй бол 0-5 насны хүүхдийг үйлчилгээний газрууд болон олон нийтийн газраар авч явахгүй байх
Ø  Гадуур явахдаа амны хаалт зайлшгүй зүүж хэвших
Ø  Ханиаж найтаах үедээ ам, хамраа сальфетка, нусны алчуур, гараар таглах, цэр нусаа ил задгай хаяхгүй байх,
Ø  Ханиад хүрсэн үед гэрийн дэглэм сахиж, өрхийн эмнэлэгтээ хандан эмчийн заавраар эм уух. “ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ”
Хорт хавдрын 7 алхам
1-р алхам Тамхи бүү хэрэглэ
2-р алхам Эрүүл хоол хүнс хэрэглэ
3-р алхам Идэвхитэй хөдөлгөөнтэй байж хэвийн жингээ хадгал
4-р алхам Өөрийгөө нарнаас хамгаал
5-р алхам Дархлаажуулалтандаа бүрэн хамрагдаарай
6-р алхам Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийгээрэй
7-р алхам Урьдчилан сэргийлэх үзлэг болон төлөвлөгөөт бүх төрлийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай.

Менингококкт халдвараас сэргийлье
Ø  Гэнэт өндөр халуурах /38 хэм ба түүнээс дээш/
Ø  Бөөлжих, зулай чинэрэх, таталт өгөх, унтаа байдалд орох
Ø  Цусархаг, гүвдрүүт, үхжилт тууралт гарах
Ø  Цусархаг тууралт хөх ягаан өнгөтэй янз бүрийн хэлбэр хэмжээтэй, дарахад арилахгүй байх зэрэг шинж тэмдэгийн аль нэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
Бага насны хүүхдэд анхаарал тавих:
Ø  Бага насны хүүхдийг олон нийтийн газар, айлаар дагуулж явахгүй байх
Ø  Хүүхдийг хөхөөр хооллох
Ø  Хүүхдийн хоолыг ам дамжуулан өгөхгүй байх
Ø  Хүүхдийг дулаан хувцаслах
Ø  Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх
Ø  Хүүхдэд А, Д зэрэг амин дэм уулгах
Ø  Эмчийн зөвлөмжөөр менингококкт халдварын эсрэг вакцин тариулах

Дараах уусмалуудын аль нэгээр хоолойг ээлжлэн зайлах
Ø  Давсны уусмал: 95мл усанд 5 гр давс хийж найруулан зайлах
Ø  Сармисын уусмал: 500 мл халуун усанд 4-5 хумс сармисыг нунтаглан хийж, хандалж зайлах
Ø  Нимбэгийн уусмал: 250 мл буцалсан усанд 1 зүсэм нимбэг хийж хандалж зайлах
Ø  Содыг уусмал: 100 мл бүлээн усанд 2 гр сод хийж найруулан зайлах
Ø  Царвангийн уусмал: 1 литр усанд 50 гр царван хийж буцалгаж хөргөөд зайлах
Агааржуулалт хийх:
Ø  2 цаг тутам цонх салхивчаа нээж агаар оруулах
Ø  Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх
Ø  Хүүхдийг эрүүл агаарт гаргах

Tuesday, February 23, 2016

Эрүүл мэндийн газар болон аймгийн Засаг дарга Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 2016 оны гурвалсан гэрээ байгууллаа.

Засгийн газрын тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 266-р тушаалын дагуу эрүүл мэндийн газар болон аймгийн Засаг дарга   Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 2016 оны гүйцэтгэлийн гурвалсан гэрээг байгууллаа. Энэхүү гэрээг жил бүр байгуулдаг бөгөөд 2015 онд байгуулсан гэрээний гүйцэтгэлийг хангалттай буюу маш сайн биелэлттэй хэмээн дүгнэсэн аж.

Дархан сумын хэмжээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг хамгийн анхан шатны нэгж болох Түвшин холбоо, Гэрэлтэй, Мэдс тоб , Амин холбоо зэрэг 5 Өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байна. Тэдний тухайд компьютерийн хүрэлцээ муу, өдрийн эмчилгээ явуулах өрөө байхгүй, санхүүжилт багатай гээд тус бүртээ тоочих тулгамдсан асуудал багагүй байгаа хэдий ч иргэдэд цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх ажлаа цаг ямагт тасалдуулалгүй хийх болно гэдгээ энэ үеэр мөн илэрхийлж байлаа.