Sunday, August 23, 2015

Үйлчлүүлэгчдийн анхааралд

Цэцэрлэгийн хүүхдийн үзлэг шинжилгээ дараах хуваарийн дагуу цэцэрлэг дээрээ хийгдэж байгаа тул хуваарийн дагуу хүүхдүүдээ хамруулна уу.





Харъяа цэцэрлэгүүдэд урьдчилан сэргийлэх
үзлэг хийх хуваарь

Цэцэрлэгийн нэр
Ажиллах эмч сувилагчийн нэр
Хугацаа
1
1-р цэцэрлэг
Их эмч Д.Эрдэнэчимэг
Их эмч С.Болорчимэг
Сувилагч Б.Гэрэлцэцэг
Сувилагч Б.Долгормаа
2015.08.24
2
3-р цэцэрлэг
Их эмч Т.Цэендорж
Их эмч Г.Цэндмаа
Сувилагч Г.Ганчимэг
Сувилагч Э.Анхтуяа
2015.08.27
3
23-р цэцэрлэг
Их эмч Ш.Оюунсайхан 
Их эмч Д.Ариунболд 
Сувилагч С.Наранчимэг
Сувилагч  Б.Болортуяа
2015.08.26
4
6-р цэцэрлэг
Их эмч Ш.Энх-Амар
Их эмч Д.Бямбаа 
Сувилагч  Ц.Болортунгалаг
Сувилагч  Даваадолгор
2015.08.27
6
Хэрэмхэн/төмөр замын /
Их эмч Олонбаяр
Их эмч Үзмээ
Сувилагч Анхбаяр
Сувилагч Сэлэнгэ
2015.09.02
7
Номин
Солонго
2015.09.04
8
Наргил
Гэгээ

Их эмч Т.Цэендорж
Их эмч Г.Цэндмаа
Сувилагч Г.Ганчимэг
Сувилагч Э.Анхтуяа
2015.09.05
9
Бурхантын жаргалант өргөө
Могжоохон жогжоохон
Их эмч Ш.Оюунсайхан 
Их эмч Д.Ариунболд 
Сувилагч С.Наранчимэг
Сувилагч  Б.Болортуяа
2015.09.06
10
Төгс-Ундраа
Тогдгор жаалууд
Их эмч Д.Эрдэнэчимэг
Их эмч С.Болорчимэг
Сувилагч Б.Гэрэлцэцэг
Сувилагч Б.Долгормаа
2015.09.07

Хуваарь гаргасан бага эмч Г.Сувд-Эрдэнэ

Тарваган тахлаас сэргийлье .

Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. 

Халдвар хэрхэн дамжих вэ?
1. Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс маханд хүрэлцэх явцад мөн өвчтнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
2. Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс г.м/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
3. Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар өвчилсөн хүнээс
4. Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг:
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд илрэхээс гадна арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх
Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах

Хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх
2. Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах
3. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
4. Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх
5. Тарваган тахал өвчний эсрэг вакцинд :

- Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид
- Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатай юм.

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах. Учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах ньзүйтэй.

Бага эмч Г.Сувд-Эрдэнэ

Wednesday, August 12, 2015

Алслагдсан хэсгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өдөрлөг сургалтыг зохион байгууллаа.




Алслагдсан хэсгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах  зорилгоор 2015.08.05-ны өдөр  Малчин багийн Хөтөл хороолол  , 5-р багийн Залуучууд Хүнсчдэд  2015.08.05-ны өдөр 5 их эмч ,  6 эмнэлгийн мэргэжилтэн , 2 жолооч нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн сургалт өдөрлөгийг ДОНБОСКО төвтэй хамтран зохион байгууллаа. Нийт 290 хүнд үзлэг хийн биеийн жин өндөр хэмжин 22 хүний цусанд сахар тодорхойлсон. Үзлэгийн явцад ЦДИӨ-тэй -11  , таргалалттай -28 хүнд эмчилгээ зааж , зөвлөгөө өгсөн.           Хөтөл хорооллын  өдөрлөгт   оролцогчдод   ДОНБОСКО    төвөөс  аньс , нэрсний           витамин – 150 ш , гарын саван – 5  ,   5-р багийн өдөрлөгт оролцсон иргэдэд 5-р багийн иргэн Хулангийн зүгээс 100ш витамин тараасан үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн ажил боллоо.  Мөн 2015.08.06-нд 5-р баг үндсэн тосгон буюу бракын иргэдийн дунд Бурхантын есүс сүмтэй хамтран өдөрлөг сургалт зохион байгуулж нийт 108 хүнд үзлэг хийн зөвлөгөө өгч 100ш витамин 50ш нойтон сальфетка тараалаа.

Бага эмч Г.Сувд-Эрдэнэ