Танилцуулга



Дархан –Уул аймаг ГОС ХОТ өрхийн эрүүл мэндийн төв

Тус өрхийн эрүүл мэндийн төв  нь Монгол Улсын Засгийн газрын  Эрүүл мэнд хөгжил” хөтөлбөрийн төслөөр 2001 онд “ГОС ХОТ” өрхийн эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан ба 2012 оны 1 сараас ЭМС-ын 2011 оны 304 тоот тушаалаар өрхийн эрүүл мэндийн төв болон зохион байгуулагдаж  одоо 14 их эмч , эмнэлгийн дунд мэргэжилтэн 20 ,  нягтлан, нярав, жолооч,  үйлчлэгч нийт  44 хүний бүрэлдхүүүнтэйгээр ЭМАШТҮ-г тасралтгүй зарчмаар үзүүлж, тэдэнд шаардагдах нарийн мэргэжлийн тусламжийг хэзээ, хаана, хэрхэн авахыг зөвлөн зохицуулж ажиллаж байна.
Тус өрхийн эмнэлгийг АУ-ны магистр , клиникийн профессор  ,  тэргүүлэх зэрэгтэй  ,  дотор хүүхдийн мэргэжлийн эмч , ЭМ-ийн системд 32 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай их эмч Д.Ганболд удирдан ажиллаж  байна.
         
Тус байгууллага нь ажлын амжилтаараа :

Ø 2002 онд ЭМБ-ийн хэмжээнд 2-р байр
Ø 2003 онд “Аварга байгууллага
Ø 2004 онд   Оны шилдэг байгууллага
Ø 2004 онд Улсын “Шилдэг өрхийн эмнэлэг
Ø 2006 онд “ХӨЦМ-ийг хэрэгжүүлэгч байгууллага”
Ø  2005 онд “Эрүүл мэндийн системийн оны Шилдэг байгууллага
Ø 2009 онд   “Томуу томуу төст өвчнийг бууруулах , сэргийлэх” ажлын хүрээнд улсын хэмжээнд 2-р байр
Ø 2009 онд “Улсын тэргүүний өрхийн эмнэлэг
Ø 2010 – 2012  онд “ХӨЦМ-ийг хэрэгжүүлэгч байгууллага”
Ø 2009 -2013 онд “Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах сэргийлэх” ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд “Шилдэг өрхийн эмнэлэг”
Ø 2012 онд “Улсын тэргүүний өрхийн эрүүл мэндийн төв”
Ø 2012 онд Улсын хэмжээнд “Настанд ээлтэй өрхийн эрүүл мэндийн төв”
Ø 2013 онд “Шилдэг чанарын баг”
Ø 2014 онд  Эрүүл мэндийн системийн оны Шилдэг байгууллага
Ø 2014 онд Дархан –Уул аймгийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” 

No comments:

Post a Comment