Wednesday, August 12, 2015

Алслагдсан хэсгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өдөрлөг сургалтыг зохион байгууллаа.




Алслагдсан хэсгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах  зорилгоор 2015.08.05-ны өдөр  Малчин багийн Хөтөл хороолол  , 5-р багийн Залуучууд Хүнсчдэд  2015.08.05-ны өдөр 5 их эмч ,  6 эмнэлгийн мэргэжилтэн , 2 жолооч нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндийн сургалт өдөрлөгийг ДОНБОСКО төвтэй хамтран зохион байгууллаа. Нийт 290 хүнд үзлэг хийн биеийн жин өндөр хэмжин 22 хүний цусанд сахар тодорхойлсон. Үзлэгийн явцад ЦДИӨ-тэй -11  , таргалалттай -28 хүнд эмчилгээ зааж , зөвлөгөө өгсөн.           Хөтөл хорооллын  өдөрлөгт   оролцогчдод   ДОНБОСКО    төвөөс  аньс , нэрсний           витамин – 150 ш , гарын саван – 5  ,   5-р багийн өдөрлөгт оролцсон иргэдэд 5-р багийн иргэн Хулангийн зүгээс 100ш витамин тараасан үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн ажил боллоо.  Мөн 2015.08.06-нд 5-р баг үндсэн тосгон буюу бракын иргэдийн дунд Бурхантын есүс сүмтэй хамтран өдөрлөг сургалт зохион байгуулж нийт 108 хүнд үзлэг хийн зөвлөгөө өгч 100ш витамин 50ш нойтон сальфетка тараалаа.

Бага эмч Г.Сувд-Эрдэнэ




No comments:

Post a Comment